Цаг үеийн мэдээ

Дундговь аймгийн Онцгой комисс улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмд орж, хоригдсон иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн хоёр өдөрт 262 иргэн гэртээ иржээ. 

11 дүгээр сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирэх хүсэлтэй 2030 иргэн www.119.mn сайтад бүртгүүлжээ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчин ирж буй /Сайнцагаан сумаас бусад/ сумын иргэдийг Улаанбаатар-Мандалговийн авто замын постоос, Сайнцагаан сумын иргэдийг аймгийн Авто тээврийн гадна талбайгаас харьяа сумын Онцгой комисст шилжүүлэн зохион байгуулж байна.

Халдвартай бүс нутгаас аймагтаа ирж байгаа иргэд 14 хоног гэрээсээ гарахгүй, тусгай өрөөнд тусгаарлаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу дэглэм сахиж, гэрийн ажиглалтад байх ёстой ба өвчний шинж тэмдэг илэрвэл, харьяа эрүүл мэндийн төвд хандахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулсан байна. 

Таны сурталчилгаа