Цаг үеийн мэдээ

Улаанбаатараас Дундговь аймагт очих хүсэлтээ 2000 гаруй иргэн илэрхийлснээс одоогоор 262 иргэн ирээд байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

12.01-нд гурван автобусаар нийт 105 иргэн очсон. /Үүнээс Адаацаг-6, Говь-Угтаал-2 Дэлгэрцогт-2, Өлзийт- 8, Хулд-5, Сайхан-овоо-3, Эрдэнэдалай-15, Луус-2 , Дэлгэрхангай-7, аймгийн төвд-55/

12.02-нд гурван автобусаар нийт 157 иргэн очсон. /Үүнээс Адаацаг-10, Говь-Угтаал-5, Дэлгэрцогт-21, Өлзийт- 5, Хулд-7,, Сайхан-овоо-10, Эрдэнэдалай-17, Луус-3, Дэлгэрхангай-7, Дэрэн-1, Гурвансайхан-2, аймгийн төвд-69/

Монгол улсын Шадар Сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын 11.1-11.5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Улаанбаатар хотоос ирж буй зорчигч тээврийн автобуснуудад хяналт тавин ажиллаж байна.

Журмын дагуу Улаанбаатар болон бусад аймгаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлаар зочлохгүй, зочин урихгүй байхыг АНХААРУУЛЖ буй аж. Хэрэв иргэд Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм.

 

Таны сурталчилгаа