Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын найман цагаан цагаагчин могой өдөр
Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 08.24-17.00
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Уул
Аргын тооллын 12 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 19, Найралт эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутанд мандаж 17 цаг 00 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлдэлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.