Цаг үеийн мэдээ

"Автобус нэг" баазын жолоочоос коронавирусийн сэжиг илэрч,12-р сарын 1-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарчээ. Гэтэл давтан шинжилгээгээр мөн эерэг гарав. "Автобус нэг"-д хөл хорионы энэ үед 500-600 орчим ажилтан ажиллаж байгааг эх сурвалж хэллээ. Эдгээр ажилчдыг бүгдийг нь яг одоо байгууллагад нь түргэвчилсэн оношилгоонд хамруулахаар ажиллаж байна. Тухайн жолоочийн хувьд "Ханын материал-Офицер" чиглэлийн жолооч юм. Жолооч гурван өдөр нийтийн тээврийн шугаманд явахад 1000 гаруй хүнд үйлчилсэн гэсэн мэдээлэл байна. Мөн өдөрт нэг автобусанд 2 жолооч ээлжлэн ажиллаж байжээ. Энэ асуудлаар НОК одоо хуралдаж байна.

Эх сурвалж: NTV

Таны сурталчилгаа