Цаг үеийн мэдээ

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ЯГ ОДОО аяны хүрээнд хамтран ажилладаг төрийн байгууллагуудын дунд “ЯГ ОДОО” ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ СHALLENGE-ийг эхлүүлж, захидал хүлээлгэн өгчээ.

Тус Challenge-д оролцох байгууллага аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, аяны талаарх мэдээлллийг иргэд, олон нийтэд түгээх үүргийг хүлээж байгаа юм. 

Гэртээ байгаа энэ цаг мөчид яг одоо үр хүүхэд, хань ижилтэйгээ ярилцъя.  

Хэрвээ таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол яг одоо мэдээлье.  

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж яг одоо оролцъё.  

Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Таны сурталчилгаа