Улс орон даяар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан.
Гэхдээ энэ үеэр Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг коронавирусийн шиинжилгээнд хамруулан зорчигч тээврийн автобус болон хувийн унаагаар нь явуулж байгаа.
Түүнчлэн онгоцоор явах хүсэлтэй иргэдийг ч шиинжилгээнд хамруулан нислэг хийж эхэллээ.
Эхний нислэг өнөөдөр өглөө Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу хийгдэж байна.
Тодруулбал өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хоёр удаагийн нислэгээр PCR шинжилгээгээ өгсөн 98, Увс 30, Говь-Алтай аймаг руу 80 иргэн тус тус агаарын тээврээр нутаг руугаа буцах нь.
"Аэро Монголиа" ХХК, "Хүннү Эйр" ХХК орон нутаг руу нислэг үйлдэж байгаа юм байна.