Нийтийн тээврийн автобусны жолоочийг коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай мэдээлэл өчигдөр орой олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодруулахад "Жолоочийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан. Одоо PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Тухайн жолооч нь батлагдсан тохиодлын хавьтал. Нөхцөл байдалтай холбогдуулан бид зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авсан. Жолоочтой хавьтал болсон автобус тээврийн ажилчдыг ажилд нь гаргахгүй байх, хавьтлуудыг илрүүлэх зэрэг арга хэмжээг авч байна" гэжээ.