Цаг үеийн мэдээ

ЕБС-ийн үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдэд түгээх ажил энэ долоо хоногт орон даяар эхэлсэн юм. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд одоогоор 3000 гаруй хүүхдэд дэмжлэгийг хүргээд байна.

Энэхүү ажил нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай ” тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй ажил юм.

БШУЯ-наас хүнс түгээх зохион байгуулалт, явцын талаар аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нартай өчигдөр цахим хурал хийж, зөвлөмж, чиглэл өглөө.

Таны сурталчилгаа