Хөл хорионоос өмнө Орхон аймгаас Дархан-Уул аймагт ирсэн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 45 боллоо. Батлагдсан тохиолдол Эрдэнэт рүү буцахаар шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.
Батлагдсан тохиолдлыг Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт, ойрын хавьтал нийт 24 иргэнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлалаа гэж ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдэгдлээ.