Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны байранд байрлах орцны жижүүр Х халдвар аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм. Харин 4 настай, 17 настай 2 хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дууссан тул өчигдөр гэртээ очсон байдаг. Гэвч байрныхан оршин суугчид болон СӨХ-ийн дарга нь гэрт нь оруулаагүй. Үүнийгээ хүүхдүүдийн ээж Х-гээс тус орцны 16 хүн халдвар авсан тул оршин суугчид ихээхэн бухимдалтай байгаа хэмээн хүүхдүүдийн ээжид тайлбарласан аж. 

Энэ талаар Гэр бүл хүүхэд, залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ мэдээлэл өглөө. 

 "Коронавирус туссан, эмчлэгдэж байгаа хүүхдүүд болон иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай цар тахалтай тэмцэх хуулинд тодорхой заасан байгаа. 

Бид түр хамгаалах байрыг шинээр бий болгосон, өчигдөр ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хүүхдүүдийг түр хамгаалах байранд авсан. Тэднийг гэрийн тусгаарлалтын хугацааг нь дуустал тус хүүхэд хамгааллын байранд түр байрлуулна" гэлээ. 

 

Таны сурталчилгаа