Цаг үеийн мэдээ

Удахгүй 2021 оны улирал эхлэх гэж байгаатай холбоотой солилцооны цонх хаагдах юм. Рокетс байгийн тоглогч Жэймс Хардены солилцоо багуудын анхаарлыг татаад байгаа. Өчигдөр шөнийн цэнгээний газарт явж байсан Харден өнөөдөр солилцоогоо нэг тийш болгоход бэлэн болсон бололтой. Багийн зүгээс түүнийг Филадельфия эсвэл аваргын төлөө өрсөлдөхүйц баг руу солилцоонд явахад бэлэн гэдгийг зарласан. 

Энэ нь тоглогч баг хоёрын хооронд тохиролцоо амжилттай болсоныг харуулж байгаа ч бусад багууд ямар байр суурьтай байгаа нь удахгүй мэдэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногийн өмнө Харденыг Брүүклин Нетс авах гэж байгаа мэдээлэл дэлхий нийтийг гайхшруулаад амжсан. Мэдээж талбай дээрх бөмбөгний хуваарилалт асуудал тарих нь ойлгомжтой байсан. Мөн бусад багууд, тоглогчид ч Нетст тийм боломж олгохгүйн тулд байдаг бүхнээ хийсэн талаар спортын аналистууд хэлж байсан. 

Рокетс багийн хувьд түүнгүйгээр бэлтгэлдээ гарсан нь мэдээж Харден багаа солих цаг болсоныг харуулж байгаа. Нөгөөтэйгүүр зарим багуудыг ч аварга авахад нь хүчээ Харденаар зузаатахгүйн тулд ч менежерүүд ажлаа сайн хийж байгаа. Жэймс Харден хаашаа явах нь өнөөдөртөө тодорхой бус ч Филадельфия 76 ирэх улирал хүчтэй өрсөлдөх талаар аналистууд онцоллоо. 

Эх сурвалж : https://www.espn.com/nba/story/_/id/30477567/sources-houston-rockets-james-harden-open-being-traded-philadelphia-76ers-other-contenders

 

 

Таны сурталчилгаа