Өчигдөр орой ОХУ-ын арав гаруй хотод А.Навальныг дэмжиж В.Путинг эсэргүүцэгчид гар утас болон лааны гэрлээр үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийсэн байна. Шоронд байгаа А.Навальныг дэмжиж байгаа гэсэн утга илэрхийлэхээс гадна ОХУ-д ардчилал сэргэж амьд байгааг давхар харуулсан үйл явдалд болж өнгөрлөө. ОХУ-ын төр засаг, одоогийн ерөнхийлөгчийн эрх мэдэл ирээдүйд унахад ойрхон байгааг дэлхий харж байгааг эх сурвалж онцлов.
Эх сурвалж: https://www.politico.com/news/2021/02/14/russia-navalny-protests-putin-469020