Мьянмарт яг одоо юу болж байгааг хэлж мэдэхгүй байна. Учир нь өчигдөр оройноос тус улсад интернетийн сүлжээг хаасан аж. Мөн цэргүүд гудамж талбайд гарч жагсаал цуглааныг тараах, үндсэн хууль бусад эрхээ эдэлж, сонгуулийн эцсийн дүн болон ардчилсан намын хэргийг шийдтэл иргэдийг тайван байхыг сануулжээ. Нийт 10 гаруй өдөр эсэргүүцэгчид жагсаал хийснээр ийнхүү олон өдөр үргэлжилсэн жагсаал анх удаагаа болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Иргэд үнэхээр л ардчиллыг хүссэн гэлтэй тайван байдлаар армийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийлсээр байгаа. Ямартай ч Мьянмарт интернетийн сүлжээ тасарсан байдалтай байна. Тиймээс юу болж байгааг мэдэх ямар ч боломж байхгүй байгаа юм. Харин утасны сүлжээг ашиглан мэдээлэл өгч байж болох цорын ганц найдвар бий гэдгийг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-56062955