Эцэг эх нь байхгүй хойгуур орон гэрийн хулгайч гэрт нь нэвтэрч хулгай хийхээр оролджээ. Гэвч гэрт 12 настай хүү байсан бөгөөд хулгайч руу гал нээж амийг нь хөнөөсөн хэрэг АНУ-ын Хойд Каролина мужид болжээ. Эмээгийнхээ гэрт байсан жаал хүүгийн гарт орсон галт зэвсгийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд амиа алдсан хулгайчтай хамт 19 настай залуу байсан аж. Цагдаа нар хэргийг мөрдөх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/02/14/us/boy-shoots-intruder-north-carolina/index.html