Цаг үеийн мэдээ

Стратегийн хувьд ОХУ Европын улс орнуудтай аль болох таатай байхыг зорьж ирсэн ч геополитикийн хувьд ОХУ ч тэр Европын улс орнууд ч тэр өөрсдийн эрх ашгийг нэгт тавина. Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров "Европын холбооны улс орнууд өөрсдөө эхэллээ" гэх утгатай мэдэгдэл буруутгасан өнгө аястай байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийлээ. Ирээдүйд ОХУ Ойрхи Дорнодоос байгалийн хий болон газрын тосоо хамгаалахын тулд Сири Иран зэрэг улс орнуудын эрх ашгийг хамгаална. Эсрэгээрээ АНУ Европын орнуудтай Ойрхи Дорнодод дайн дажин, энх тайвны ажиллагаа нэрийн дор аллага, хядлагаа үргэлжлүүлнэ. Эндээс Турк улс хамгийн их ашиг хүртэнэ. Туркийн ирээдүй гэрэлтэй харин бусад нь хэцүү харагдаж байна. ОХУ болон Европын улс орнууд руу чиглэсэн бүх хоолой Туркийн газар нутгаар дайран өнгөрдөг учраас тоглоомын дүрэм хэвээр үлдэнэ. Европ газрын тос, байгалийн хий байхгүй болж АНУ-ын дайнд татагдан орох нь тодорхой болж ирж байгааг зарим судлаачид тооцоолж байна. Тиймээс л Норвеги улсад АНУ бөмбөгдөгч онгоц байрлуулж, Ливанд ОХУ цэргийн баазаа төвлөрүүлж эхэлсэн. ОХУ задрах дээрээ тулвал дайн хийж байж эцсийг нь үзэхээр дүр зураг харагдаж байна. АНУ ч ОХУ-ыг дотроос нь галыг нь сайн ноцоож өгнө.  

Эх сурвалж: https://news.yahoo.com/lavrov-blames-eu-demise-russia-144856236.html

Таны сурталчилгаа