Цаг үеийн мэдээ

Ардчилсан эрх, хүний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхээс дээгүүр аюултай зүйл Ардчилсан улс орнуудад байдаг гэдгийг та сонсож байсан уу? Залуучуудын сэтгэлгээг Ардчилал байгаа байх ёстой үзлээс илүү тэднийг далд хэлбэрээр террорист шинжээр төр засаг, их гүрэн, холбоотон улс орнуудын эсрэг ашиглаж байгааг та өөрийн оюун ухаандаа дүгнэлт хийж ШҮҮЛТҮҮРЭЭР шүүж үзсэн үү? 

Испани улсад ардчиллын буянаар каталончууд эрх чөлөөтэй болох гэж байна. Сайхан хэрэг. Гэвч Испаны эрх баригчид ардчиллын эсрэг ямар бодлого, арга хэрэгжүүлэв? АНУ тэргүүтэй барууны улс орнууд ардчилсан засаглалтай Испани улсыг хүртэл Каталони болгож хуваах бодлого явуулж байна гэдгийг эх сурвалж онцлов. Ардчиллыг арай буруугаар ашиглаад байгааг зарим судлаачид онцлов. Каталон үндэстэн ардчилал дотор ардчилал хүсэж байна. Та бодоод үздээ. Ардчилсан сонгуультай ардчилсан улс дотроо салан тусгаарлах ардчиллыг хүсэж байна гээд. 

Хэрэв яг энэ жишигээр Баян-Өлгий аймаг ардчилсан зарчмаар, ардчилсан үндсэн хуулиар, ардчилсан хүний эрхийг дээдлэх зарчмаар тусгаар улс болох гэж байгаатай Испани яг адилхан мэт. Ардчилсан улс доторх Ардчиллыг хүссэн террорист шинжтэй ажиллагаа буюу нийгмийн тэнцвэрт байдлыг бусниулагч. 

АНУ-д Ардчилсан нам ялсан ч ардчиллын үндсэн суурь зарчмыг үгүй хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ард иргэдийг баривчилсан, цахим хаягийг нь хаасан. Эрх чөлөөг нь боосон. Эрхийг нь хязгаарласан. Шалтгаан нь нийгмийн аюулгүй байдал буюу бусдын аюулгүй байдал гэсэн шалтгаанаар Ардчилсан үзлээ илэрхийлсэний төлөө тэднийг баривчлан хорьсон. Ардчилсан улс орны Ардчилсан үзэл суртлын төлөө шийтгэл. Энэ тэгээд Ардчиллал гэж үү? 

ОХУ-ын жишээ. А.Навальны бол нийгэмд байх л ёстой үзэгдэл. Аль ч төр засаг сөрөг хүчинтэй байсаар ирсэн. Гэвч дотроос нь сөрөг хүчнийг дэмжих бодлого Ардчилсан АНУ явуулж, Элчин сайд нь хүртэл мэдэгдэл гаргаж холбооны улсын задрал үүсгэх үйлдэл хийсэн. Олон мужаас бүрддэг Холбооны улс орнууд сүүлдээ ардчиллаас биш ардчиллын нэрийг барьж дотоод үймээн самуун дагуулж буй. Энэ Ардчилал гэж үү? 

Өнөөгийн Ардчилал бол эрх мэдэлд хүрэх, хүссэнээ хийх хамгийн дөт бохир зам...

Эх сурвалж: https://ria.ru/20210216/ispaniya-1597539693.html

Таны сурталчилгаа