Цаг үеийн мэдээ

Их Британи улсын хувьд эдийн засаг хүнд байгаа. Тиймээс иргэдийн худалдан авах чадвар, нийгэм эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд эхний ээлжинд эрүүл мэнддээ онцгой анхаарч вакцинжуулах ажлыг яаравчлах, түргэвчлүүлэх шаардлагатай байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд насанд хүрсэн бүх хүмүүс эхний тунгаа долдугаар сарын 31-ээс өмнө хийлгэсэн байхаар төлөвлөн ажиллаж байгаагаа иргэдэд мэдэгджээ. Тиймээс зөв зохион байгуулалттай вакцинжуулах ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу хийх ёстой болж байгааг анхаарууллаа. Барууны улс орнууд, АНУ, Их Британи, Франц, Япон, Канад, Австрали зэрэг орнууд яагаад мөнхийн "эдийн засгийн хүнд байдалд байна, ам.доллар болон тэдний мөнгө санхүү хямарлаа" гэдгийг зарим эдийн засагчид энгийн, ойлгомжтой тайлбар хийсэн байдаг. Мөнхийн эрх ашгаа хамгаалах тэдний санхүүгийн мөлжлөгө бусад орнуудыг байнга эдийн засгаар дарамтлах явдалтай холбоотой аж. Ядуу буурай улс орнууд эдийн засгийн хараат бус болчихвол тэдний эрх ашгийг хэн олон улсад авч хэлэлцэж, хэн тэдний төлөө ажил хийж, өр төлөх вэ. Үүний тод жишээ БНХАУ-ын эдийн засгийн хүчирхэг бие даасан байдал. Эдийн засаг, мөнгө санхүү, дотоодын нийт бүтээгдэхүүн, нэг хүнд ноогдох ашиг, өндөр цалин, нийгмийн баталгаа нь эргээд улс оронд ямар чухал нөлөөг олон улсад үзүүлдэг гэдгийг дэлхий өөрөө харуулсаар байгааг онцлов. 

 

Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/02/21/uk-speeds-up-vaccinations-all-adults-get-1st-jab-by-july-31.html

Таны сурталчилгаа