Цаг үеийн мэдээ

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх өчигдөр орой "Бид Иран улстай барьцааны хүн болон ялтан солилцох гэрээ буюу бидний хэлж заншсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахад тун ойрхон шатанд ирээд байна" хэмээн ярьжээ. Жэйк Сулливан энэ талаар Исламын улс орнуудад байгаа тэр дундаа Иран улсад байгаа АНУ-ын барьцааны хүмүүсийг суллах, харилцан барьцааны хүнээ солилцох талаар Ж.Байдены засаг захиргаа ажиллаж байгаа талаар өгүүлжээ. Тегрантай АНУ болон Европын холбоо 2015 онд цөмийн эрчим хүч хөгжүүлэх төсөл дээр нь олон улсын дэмжлэг үзүүлсэн. Үүнийг Иран мартах учиргүй, олон улсад энх тайван байдлыг сонгох учиртай гэх байр суурийг илэрхийлсэн аж. Гэвч өнөөгийн нийгэм, дэлхийн хамгийн их хүний амь нас алдсан улс орныг АНУ тэргүүлсэн хэвээр. Тэд өөрсдийн цэрэг армийн бие бүрэлдэхүүн, дотоодын жагсаал тэмцэл, нийт хийсэн дайн гээд хамгийн их хүн, иргэнээ алдсан байдаг талаар зарим сайт онцолсон байдаг. 

Эх сурвалж: https://thehill.com/homenews/sunday-talk-shows/539799-national-security-adviser-us-has-begun-communicating-with-iran 

Таны сурталчилгаа