Испанид залуучууд төр засгийн эсрэг жагсаал хийж байна. ОХУ-д төр засгийн эсрэг мөн жагсаал хийсэн. Залуу уран бүтээлчийг суллахыг шаардсан. А.Навальныг суллахыг шаардсан. Испанид 6 дахь өдрөө үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалд нийт 50 гаруй хүнийг цагдаа нар баривчилсан. ОХУ-д 3200 гаруй хүнийг баривчилсан. ОХУ-ын жагсаалд оролцогчид гудамж талбайд нийтийн эмх замбраагүй байдал үүсгээгүй, эд хогшил эвдэж сүйтгээгүй. Харин Испани улсад залуус гудамжинд эзэн хааны хөргийг гутаан доромжилж граффитти зурсан, гудамж талбайд эд зүйлс эвдсэн сүйтгэсэн. ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальныг дэмжигчид барууны тусламж, дэмжлэг авч улс төржүүлсэн. Испани улсын дотоод асуудалд ОХУ тэргүүтэй зүүний улс орнууд гаднаас нь болон дотроос нь бусдын хэрэгт хошуу дүрээгүй. А.Навальныг суллахыг шаардаж барууны улс орнууд ОХУ-тай дипломат харилцаагаа таслана, ирээдүйн хамтын ажиллагаа нурж байгааг анхааруулж Элчин сайдын яам, сайдуудаа татах талаар асуудал хурцадсан. Испани улсын залуу уран бүтээлчийг суллах, үзэл бодлоо илэрхийлэх эрх эрх чөлөөг нь хүндэтгэн үзэж АНУ тэргүүтэй барууны улс орнууд Испаны дотоод асуудалд хүний эрх ярьж ороогүй. Яг адилхан нөхцөл байдал, яг адилхан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, яг адилхан чөлөөт уран бүтээлч хувь хүнийг суллахыг шаардсан нөхцөл байдал. Испани болон ОХУ-ын залуу үеийн ялгаа, үзэл ямар байгааг та харж байна.
Эх сурвалж: https://apnews.com/article/arrests-violence-spain-barcelona-42d5da0f6722b1328b069923c7e412f1