Цаг үеийн мэдээ

Африк тивд нөхцөл байдал хүнд байгаа гэдгийг олон удаа давтаж хэлсэн. Тэр ч утгаараа ДЭМБ ч гол анхаарлаа Африкийн улс орнууд руу чиглүүлээд байгаа. Энэ цаг мөчид Танзани улс ДЭМБ-д өдөр тутмын халдварын мэдээллэл өгөхгүй байгааг анхааруулж байна. Харин бодит байдал дээр мэдээлэл өгөх битгий хэл халдварын голомт тогтоож чадахгүй хүнд нөхцөл байдал үүссэн байх магадлалтайг эх сурвалж онцоллоо. Хамгийн сүүлд 500 шинэ тохиодол бүртгэгдэж 20 гаруй хүн амиа алдсан талаар өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлэл өгсөн аж. Танзани улс нь вакцин авахгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд эм тарианы мөнгө гаргах боломжгүйг ч хэлж байсан удаатай. Барууны улс орнууд Африкийн орнуудад чухам ийм үед л санаа зовж эхэлдэг. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa-56145510

Таны сурталчилгаа