Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден халдварын улмаас амиа алдаад байгаа хагас сая хүмүүст хүндэтгэл үзүүлж өнөөдөр далбаагаа хагас буулгасан байна. Нийслэл Вашингтон  хотын төв талбайд хагас сая лаа асааж ар гэрийнхэнд нь улс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Мэдээж энэ үйл явдлын хажуугаар өмнөх ерөнхийлөгч Д.Трампыг аюулгүй ажиллагаа, халдвар хамгааллын урьдчилсан бэлэн байдал хожуу зарласан, иргэдэд тархалт ихсэж, нөхцөл байдал хүндэртэл халдварыг тоогоогүй гэсэн шүүмжлэл явсаар байгаа юм. Харин өнөөдөр Ж.Байден иргэдийг вакцинжуулж дуусах, нэг хоёрдугаар тунг яаралтай хийж дуусгах, төсөвт мөнгө баталж иргэдэд тараах ажлыг ажил хэрэг болгох гэж байна. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/02/22/us/us-covid-deaths-half-a-million.html

Таны сурталчилгаа