Манай дэлхийн хамгийн баян хүний тэргүүн эгнээнд Э.Маск байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж түүний титмийг Биткоинд хөрөнгө оруулалт хийсэн Тесла компанийн НҮҮДЭЛ үгүй хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Буруу хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг ирээдүйд бүх зүйл харуулах болно. Тэрээр 1.5 тэрбум ам.долларыг криптовалютын Биткоин руу хөрөнгө оруулалт хийснээс болж нэгж хувьцаа унаж улмаар ийнхүү дэлхийн номер нэг баян байхаа больсон байна. Ингээд Amazon сайтын Жефф Безос эргэн 186.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр эхний байр луу шилжлээ. Харин Э.Маск 166.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр хоёрт бичигдэж эхлээд байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-56174404