Олон улсын хүний эрхийг хамгаалдаг байгууллага болох Эмнэсти Интернэйшнл зүүн Африкийн Эритрей улсын цэргийнхэнийг олон тооны хүнийг хөнөөсөн, Тыграй мужид энэхүү ажиллагаагаа явуулсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард энэ хэрэг болсон бөгөөд 40 гаруй хүнийг ямар ч үндэслэлгүй үй олноор нь хөнөөсөн аж. Тиймээс олон улсын эрүүгийн шүүх дээр тус улсын цэргийн албан хаагчдыг болон армийн удирдлагыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: https://ria.ru/20210226/ubiystvo-1599026599.html