АНУ болон Европын холбоо Ирантай цөмийн зэвсэгийн талаар тохиролцоонд хүрч ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч Ираны зүгээс татгалзсан байна. Албан бус яриа хэлэлцээрт Иран орохгүй асуудлыг ч авч хэлэлцэхгүй гэсэн байр суурийг илэрхийлэв. Ж.Байден төрийн эрхийг авчаад Ирантай шууд "дээрэлхсэн" өнгө аястай харилцаагаа эхлүүлж хориг арга хэмжээ ярьж, асуудалд хөнгөмсөг хандсан талаар эх сурвалж мэдээллээ. Х.Роухани Иран улсын хувь заяа маш их, цөмийн эрчим хүч болон цөмийн баяжуулалт Иран улсын ирээдүйг өөрчилсөн гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан нь учиртай. Албан ёсоор Иран улс цөмийн бөмбөгтэй биш ч "хөгжүүлж байгаа" гэсэн статустай байдаг нь ч АНУ болон Европын холбоог айлгаж байгаа бололтой.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/02/28/iran-rejects-informal-nuke-talks-with-us-and-eu-insists-biden-drop-sanctions-first.html