Ж.Байден ч биш АНУ-ын Ардчилсан нам дэлхийд дайн хүсээд байгааг хэд хэдэн жишээн дээр харж болохоор байна. Хасгийн сүүлд АНУ-ын агаарын хүчин Газар дундын тэнгис, Персийн булан зэрэг газруудаас Сирийн газар нутагт Ираны курд үндэстнүүдийн хүчнийхэнд цохилт өгсөн. ОХУ-тай харилцаа анхнаасаа тааруу байх талаар мэдэгдэж, хатуу дэглэм, бодлого баримталж ажиллана, БНХАУ-ын эсрэг эдийн засгийн чанга хатуу хориг авна, бараг л дайтахад АНУ-д ямар нэгэн асуудал алга гэдгийг хэлж байсан.
Гэвч нөхцөл байдал дээрээ АНУ-ын Ерөнхийлөгч Конгресст Сирийн газар нутагт хийсэн агаарын дайралтын талаар "Өөрсдийгөө хамгаалах гэсэн үйлдэл" хэмээн бөөрөнхий тайлбарыг өгч Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынханы дунд том ан цав үүсгээд зогсохгүй ямар чадваргүй удирдагч болохоо харуулсан байна. Түүнийг дэлхий харж байна. Европын холбоо харж байна. Холбоотон орнуудын төрийн тэргүүн нар харж байна. Ямар ч дипломат харилцаа, энхийг сахиулах бодлого чиглэл байхгүй хий хоосон ярьсан, дайсагнасан үг үйлдэл шийдвэрүүд.
Ерөнхий зураглалаар авч үзвэл АНУ-ын талд:
-Израйль, Канад, Их Британи, Япон, ганц нэг европын орнууд багтаж байгаа.
Харин АНУ-ын эсрэг:
-ОХУ, БНХАУ, Латин Америкийн дийлэнх орнууд, Панамын орнууд, Европын зарим орнууд, Арабын дийлэнх орнууд, Хойд Солонгос, Иран зэрэг багтана. АНУ дайн хүсэж байгаа нь долларын бодлого, ханшийн уналт тэдний үстэй толгойг арзайлгаж байгаа нь гарцаагүй. Тиймээс л тэд дайн хүсэж, бусдын гараар могой бариулах бодлого хэрэгжүүлж байна. Гэвч бүх америкчууд биш харин АНУ дахь Ардчилсан намын бодлогод гол учир бий.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/02/27/biden-tells-congress-syria-strikes-are-consistent-with-us-right-to-self-defense.html