Саяхан шуугиан тариад байсан Японы Ерөнхий сайдын хүүтэй хооллосон гэх асуудлаас болж Японы Засгийн газрын олон нийтийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Макико Танака ажлаа хүлээлгэн өгч хүлцэл өчжээ.
Тохокүшинша Фильм продюсерийн компанид ажилладаг Сэйго Сүга 2019 онд Танакаг оройн хоолонд урьж, 70 мянган иений /650 доллар орчим/ төлбөрийг төлсөн байна. Тухайн үед Танака Японы Дотоод хэрэг, харилцааны холбоо яаманд продюсингийн компаниудад өргөн нэвтрүүлгийн лиценз олгодог өндөр албан тушаалтан нэгэн байсан ба тэрээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээс бэлэг авахыг хориглосон ёс зүйн дүрмийг зөрчжээ. Ерөнхий сайдын хүүгийн зохион байгуулж төлсөн оройн хоолонд Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны 11 ажилтан оролцсон байна.
Эх сурвалж: Kyodo