АНУ-д бүх нийтийн вакцинжуулалт хийж эхэлснээс хойш бүх мужуудад халдварын тоон, өсөлт бууралттай холбоотой эхний статистик гарсан байна. Жишээ нь Висконсин мужийн хувьд халдварын тархалт, шинэ тохиолдол болон үхэл өмнөх саруудаас буураагүй үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл мужийн хэмжээнд эхний тунг хийх ажил дуусах шатанд байхад ийм хариу гарчээ. Долоо хоногийн дотор 13 хүн амиа алдаж, 75 хүн эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллэсэн бөгөөд мужийн хэмжээнд 6412 хүн амиа алдаж, 563 мянган хүн халдвар аваад байгаа аж. Энэ тоо хоёр дахь тун хийж дуустал үргэлжилж магадгүй бөгөөд нөхцөл байдал сайжрах болоогүйг харуулсаар байна. Энэ нь зөвхөн нэг мужид хийсэн судалгааны тайлан юм.
Эх сурвалж: https://www.wbay.com/2021/02/27/dhs-reports-13-new-covid-19-deaths-75-new-hospitalizations-saturday/