АНУ он удаан жил Афганистанд өөрсдийн ноёрхлоо тогтоохын тулд олон жил гаднаас нь талибанчуудыг дэмжиж ирсэн. Тэр ч утгаараа уран сайхны кинон дээр хүртэл Афганистаны ард иргэдийг дарангуйлагч төр засгаас аварч чөлөөлж байгаа тухай "Рэмбо" кинонд гардаг. Тэгвэл бодит амьдрал дээр АНУ Афганистаны Засгийн газарт нэгэн хачирхалтай санал тавьсан байна. Тэд Афганистаны Засгийн газрыг талибанчуудтай эрхээ хуваах, засгаа хувааж эрх мэдлээ хуваалцах санал тавьсан байна. Хөндлөнгөөс шүү дээ. АНУ Афганистаны Засгийн газарт өөрсдийн "бууны нохой" талибуудыг оруулж яах гэж байгаа нь ойлгомжтой. Энэ мэт жүжигчилсэн тоглолт Ойрхи Дорнодод сүүлийн 10 гаруй жил улс орон дамжин үргэлжилж байна.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/08/politics/us-afghanistan-taliban-letter/index.html