Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын эхнэр халдвар авсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүний эхнэр Асма хаанаас халдвар авсан нь тодорхой бус ч ерөнхийлөгчийн харуул хамгаалалтын алба болон гэрийн үйлчлэгч гээд халдвар хамгааллын харуул, дэглэмээ чангаруулсан аж. Ерөнхийлөгчийн хариу ч гэсэн эерэг гарах магадлал өндөр байгааг ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн байна. Өдгөө 55 настай Башар 45 настай Асма нар одоогоор ямар нэг хүнд хүндэвтэр зовиур байхгүй аж.