Гага дахь олон улсын шүүх Конго улсын иргэнд дайны үеийн нөхөн төлбөр болон 30 сая ам.долларыг нөхөн төлөх, албадан гаргуулж өгөх шүүхийн шийдвэр гаргасан байна. Энэхүү мөнгөн дүнг Боско Нтаганда нэртэй хүүхдүүдийг цэрэг болгодог, хүний наймаа, үй олноор нь хөнөөх зэрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэвсэгт тэмцэгч этгээдээс гаргуулж өгөхийг шаардсан олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхийн шийдвэр гарлаа. Боско нь 2019 онд шоронд орсон бөгөөд Бүгд найрамдах Конго улсын чухал эрх баригч байсан ба 30 жилийн хорих ял авсан аж. Түүний хөрөнгө Конгод байгаа, тэрхүү хөрөнгийг олон улсын дуудлага худалдаанд оруулж хохирогч талын мөнгийг гаргаж өгөх эрх зүйн орчин, боломж байгаа аж.
Эх сурвалж: https://news.yahoo.com/war-crimes-court-orders-record-115808078.html