Одоогоос 10 жилийн өмнө Японы арлын ойролцоо хүчтэй газар хөдлөлт далайн гүнд болж аймшигтай цунами японы зарим хэсэг иргэдийг газрын хөрснөөс арчих дөхсөн. Тэгвэл одоо болтол япончуудын зүрх өвддөг, сэтгэл нь дарамттай байдаг талаар социологийн судалгаа авсан дүгнэлтээс гарсан аж. Яг 10 жилийн өмнө гуравдугаар сарын 11-ний өдөр дэлхий дахинаа Японы цунамиг шууд шугамаар бид харж, дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгаж байсан билээ. Хэдийгээр одоо нөхцөл байдал намжсан тайван байдалтай байгаа ч иргэд нь сэтгэлийн зовиуртай хайртай дотны хүмүүсээ алдсан тул их хэцүү байдаг талаар эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://apnews.com/article/japan-asia-pacific-tsunamis-earthquakes-815d68e5fec0fcc99f777316254882d3