Цаг үеийн мэдээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон ээлжит "жүжигчилсэн тоглолтоо" дэлхий дахинаа толилууллаа. Тэд энэ удаад масктай, малгайтай цамцтай жүжигчнээр хяналтын камерийн бичлэгт оруулж, нийслэл хотод бөмбөг тавьж буй мэт дүр зураг олон нийтэд цацсан байна. Энэ нь АНУ болон шинэ засгийн эрхийг авсан намд ямар ашигтай вэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Бүгд найрамдах нам бол хуучны үзэлтэй ч эдийн засгийг голлож бодлого явуулдаг төрлийн нам. Харин Ардчилсан нам олон улсад дайн хийх илүү сонирхолтой, ам.долларын сүлжээг дэлхийд барих төлөвлөгөөтэй. Үүнийг дэлхийн улс төр судлаачид ч тайлбарладаг. Энэ удаад АНУ-ын ээлжит жүжиг иргэдийг айлгах гэсэн оролдлого байв уу, нийслэл капитолыг бүрэн эзэгнэх гэсэн, өөрсдийн хүчнийг АНУ-ын өнцөг булан бүрт ардчилсан намын залуучуудыг шингээх гэсэн улс төрийн тоглоом явагдаад байна уу. Энгийн иргэд амиа алдсан дээрх капитолын дайралт угтаа ямар ч дайсагнасан халдлага байгаагүй. Иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн, жагсаал хийсэн, конгрессийн байранд халдаж орсон, үзэл бодлоо ардчилсан замаар илэрхийлсэн. Тухайн иргэдийг торгоод явуулж болох байсан ч амийг нь хөнөөгөөд бусдад нь анхааруулга өгсөн. Энгийн иргэн шиг хувцасласан тусгай хүчний гэмээр залуу тэсрэх бөмбөг суурилуулж байгаа өнцөг, өвдгөн дээрээ сууж байгаа гэх мэт бэлтгэгдсэн нэгэн байсныг ч шүүмжлэгчид тайлбарласаар байгаа. Камертай газар хэзээ ч террористууд ул мөр үлдээхээр хэмжээний тэнэг биш гэдгийг сүүлийн 15 жил болсон халдлагаас анзаарч болно. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/09/politics/pipe-bombs-rnc-dnc-capitol-riot/index.html

Таны сурталчилгаа