Итали улсад их хэмжээгээр үйлдвэрлэгдэж эхлээд байгаа ОХУ-ын Спутник 5 вакцины захиалга эрс нэмэгдэж европын улс орнууд ихээр сонирхож эхлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Яагаад ДЭМБ болон бусад хамаарал бүхий эрүүл мэндийн салбар, улс орнууд энэхүү вакциныг бүртгэж авахгүй байгаа талаар барууны хэвлэлүүд судалж, сонирхож эхэллээ. Үнэхээр 92 хувийн үр дүнтэй вакцин юм бол бүртгэж авахгүй байх цорын ганц шалтгаан нь бизнесийн өрсөлдөөн гэж харж болохоор байгааг Чех, Унгарын хэвлэлүүд онцолсоор байна. Европын улс орнууд Спутник 5 вакциныг захиалах боломжит хувилбаруудыг судалж эхэлсэн талаар Испани улсын сайтад бичсэн бол ОХУ дараагийн шатны нэг тунгийн болон уудаг эм шиг төрлийн вакцины хөгжүүлэлт гээд завгүй байгаа талаар С.Лавров өмнө нь мэдэгдэж байсан.
Эх сурвалж: https://www.washingtonpost.com/world/europe/russia-italy-sputnik-vaccine-europe/2021/03/09/aa979e12-80d6-11eb-be22-32d331d87530_story.html