Японы ард иргэд хөрсөн дээр амссан хохирлоороо дэлхийд цойлж яваа талаар зарим их газрын судлаачид тэмдэглэсэн байдаг. Тэр ч утгаараа яг 10 жилийн өмнө Япон улсад аймшигт байгалийн гамшиг, цөмийн эрчим хүчний станц осолдож 15 мянга гаруй хүн амиа алдсан үйл явдал болсон. Тэгвэл тэд өчигдөр амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, гамшиг болсон өдрийг эргэн санав гэдгийг эх сурвалж дэлхийд цацаж эхэллээ. Гамшгаас болж хэдэн мянган хүн гэр оронгүй, ажилгүй болж хохирсон. Өчигдөр япончууд далайн эрэг дээр навчис шидэн амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж байсан бол суурин газруудад лаа асаан, гэрэлт зул өргөжээ. Лам нар далайн эрэг дээр ном уншиж, удган зайрангууд хүртэл байгаль дэлхийг аргадах зан үйл хийсэн аж.
Эх сурвалж: https://www.buzzfeednews.com/article/piapeterson/fukushima-10-year-anniversary-memorials