Их Британи улсын цагдаагийн албан хаагч Сара Эверард нэртэй эмэгтэйг хулгайлж, амийг нь хөнөөсөн хэргээр баривчлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Брикстон хотоос гаралтай 33 настай эмэгтэй энэ сарын 9-ний өдөр буюу мартын 8-ний маргааш нь алга болсон талаар ар гэрийнхэн нь мэдэгдсэн. Ингээд 5 дахь өдөр нь түүнийг үхсэн байхыг олжээ. Парламентийн ордны цагдаагийн ажилтан уг хэргийг үйлдсэн байж болзошгүй бөгөөд хэргийн давхцал таарч байгаа учраас түүнийг баривчилсан байна.
Эх сурвалж: https://www.al.com/news/2021/03/british-police-officer-arrested-on-suspicion-of-kidnapping-murder-in-sarah-everard-case.html