Өчигдрөөс эхлээд хэвлэлээр цацагдаад байгаа "AstraZeneca" вакцин нь цусны өтгөрөл, бөөгнөрөл үүсгэж байгаатай холбогдуулан улс орнууд захиалгаа цуцлаад эхэллээ. Өнөөдөр гэхэд Азийн бар Тайланд улс захиалгаа цуцалсан байна. Тиймээс Дани, Норвеги, Австри, Итали, Исланд зэрэг орнуудад нөхцөл байдал таагүй байгаа ч BBC болон Guardian зэрэг Их Британи улсын сайтууд өчигдрөөс "баталгаатай мэдээлэл байхгүй, нотолгоо байхгүй" хэмээн мэдэгдсэн ч нэмэр болсонгүй. Ойролцоогоор 5 сая гаруй европын иргэд вакцин хийлгэсэн гэсэн тоо баримт байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-56369550