Цаг үеийн мэдээ

НҮБ-ын зарим төлөөлөгч нар Мьянмар улсаас зарим дэлхийн хэвлэл мэдээллийн сайтууд руу гэрэл зураг мэдээлэл дамжуулсаар байна. Тэдний өгсөн мэдээллээр Мьянмарт гудамж талбай нь цусаар будагдаж, амиа алдаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар өгүүлжээ. Баттай албан ёсны эх сурвалж байхгүй учраас яг хэдэн хүн үхэж байгааг олж тогтоох хэцүү байгаа аж. өглөө, өдөр нь амиа алдсан хүмүүсийн болон жагсаал тэмцэл өрнүүлж байгаа хүмүүсийн төлөөлөл зул өргөж, лаа асааж хүндэтгэл үзүүлсээр байгаа юм байна. Харин гудамж талбайд цацагдсан цус одоо ч хэвээр байгааг эх сурвалж онцлов. Нөхцөл байдал хяналтаас гарч эхэлж байх шиг байна. НҮБ цэрэг хөдөлгөсөнгүй хурал ч хийж шийдвэр гаргасангүй хэвээр. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/11/asia/myanmar-crimes-against-humanity-intl-hnk/index.html

Таны сурталчилгаа