БНХАУ-ын эрдэмтдийн гарган авсан вакциныг хийлгэсэн хүмүүс, улс орнуудын жуулчдыг өмнөд хөрш хүлээж авна гэдгээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл гадаадын иргэдийг хүлээж авах бодлого ямар байгаагаа мэдэгдсэн хэрэг. Тиймээс БНХАУ-ын вакцин хийлгээгүй л бол хилээр нь нэвтрэх эрхгүй мэт ойлголт үүсээд байгаа аж.Одоо ингээд вакцинтай холбоотой бодлого шийдвэрүүд ар араасаа гарсаар энэ дэлхий дээр аялах, жуулчлал, гадаад айлчлал зэрэг олон асуудал ундрах нь тодорхой болж байх шиг байна. НҮБ болон олон улсын байгууллагууд ч энэ төрлийн шийдвэр дээр анхаарлаа хандуулж эхлэх болов уу.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2021-03-13/china-eases-visa-rules-for-foreigners-who-get-chinese-vaccines