Лондон хотын цагдаагийн газрын дарга талийгаач Сара Эверардын үхэлтэй холбоотой цагдаагийн албан хаагчийн аллагад дарга ямар ч хамаагүй учраас огцрохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой Лондон хотын, Их Британи улсын цагдаагийн байгууллагын нэр хүнд дэлхийд ямар байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс нөхцөл байдалд цагдаагийн даргыг огцруулж ажлаа өгөхийг шаардсан жагсалчид эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч Криессида Дик дарга огцрох ямар ч бодолгүй, харин ч цагдаагийн үйл ажиллагааг сайжруулах бодолтой, ёс зүйн болон харилцаан дээр илүү ажиллаж, дэлхийд эргүүлэн Лондон, Их Британи улсын цагдаагийн нэр хүндийг эргүүлэн авчрах бодолтой байгаагаа өгүүлжээ. Түүнийг хэтэрхий хөгшин бас ажлаа мэдэхгүй болоод удаж байгаа талаар шүүмжлэгчид цахимаар шүүмжилж байгаа.
Эх сурвалж: https://www.foxnews.com/world/metropolitan-police-chief-refuses-to-resign-after-violent-clashes-at-sarah-everard-vigil