Энэ зуунд ямар нэгэн дайн болох нь тодорхой гэж хэлсэн хүн Израйльд ял авч байсан удаатай. Тэр нь АНУ болон БНХАУ-ын эсрэг дайныг хэлсэн байх. Харин Пентагон өмнөд хөршийн цэрэг армийн тоо нэмэгдэж байгааг ихэд санаа зовж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэр дундаа далай тэнгисийн армийн тоо үлэмж нэмэгдэж байгаа юм. Эдийн засаг сул болж эхэлж байгаа АНУ-ын хувьд ирээдүйд дайныг эхлүүлэх л тэдэнд ашигтай. Харин тогтвортой өсөлттэй эдийн засагтай БНХАУ армийн хэмжээ, чадамжийг дээшлүүлж тэвчээртэй байгаа нь тэднийг улам хүчирхэг болгож байгаа нь айдас төрүүлэм. ОХУ ч зүгээр байхгүй номхон далай, хойд мөсөн далайд цэрэг хөдөлгөж, байнга бэлтгэлтэй байгаа талаар өмнө нь мэдээлэл хүргэж байсан.
Эх сурвалж: https://www.npr.org/2021/03/16/977987292/pentagon-pushes-for-bigger-effort-to-deter-chinas-growing-military-might