Токиогийн олимп, Параолимпын наадмыг зохион байгуулах асуудлаар Японы засгийн газар, Токио хотын захиргаа, Олимпыг зохион байгуулах Японы хороо, Олон улсын олимпын хороо, Олон улсын параолимпын хороо зэрэг 5 төлөөллийн уулзалт 20-ний өдөр Токио хотод болж, Олимпын наадам Паралимпын наадамд Японоос бусад гадны орны үзэгчдийг хүлээж авахгүй байх эцсийн шийдвэрийг гаргажээ. Ийм шийдвэр гаргахад коронавирусний халдвар хэзээ зогсох нь тодорхойгүй байгаа, мутацлагдсан вирус тархаж байгаа зэрэг шалтгаан нөлөөлсөн бөгөөд энэ зун Японд гадны зочдыг хүлээн авах тал дээр аюулгүй байдлын баталгаа гаргахад хүндрэлтэй болсон байна.
Эх сурвалж: Asahi shinbun Dijital