Австралийн зүүн нутгаар их хэмжээний аадар бороо олон өдөр орж, үерийн байдал бий болж иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд зүүн нутгийн энэ хэсэгт ийм хэмжээний бороо орж үерлэж байгаагүй бөгөөд нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Улсын онцгой байдлын газраас яаралтай тусламж үзүүлэх багийг бэлэн байлгаж, харилцаа холбооны сүлжээг амь бүлээн байлгаж байна. Мэлбоурн хотод л гэхэд хэдэн мянган иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэв.
Эх сурвалж: https://www.nbcnews.com/news/world/heavy-rains-pummel-australia-s-east-bringing-worst-floods-50-n1261683