Цаг үеийн мэдээ

АНУ-ын санаачлагаар Ойрхи Дорнод исламуудыг "террорист" гэж харагдуулах үзлийг дэлхий дахинаа хүмүүсийн ой тогтоолтод суулгаж чадсан олон тооны дайн хийж, олон сая хүний амийг ч хөнөөсөн. Энэ арга хэмжээгээр тэд "дэлхийн терроризмийн эсрэг" гэх тайлбартай "Арабын хувьсгал" гэгдэж байсан 7,8 орны дотоод асуудалд ч гаднаас нь оролцсон байдаг. Харин өнөөдөр тэд БНХАУ-ын Шинжаан Уйгууруудын эрх ашгийг "дээдлэх ёстой, хүндэтгэх ёстой" гэсэн байр сууринаас Европын холбоотой БНХАУ-ын эсрэг нэгдэж байгаагаа зарлаж байх жишээтэй. Гэсэн атлаа исламын шашинтай улс орнуудад цусыг газрын тостой хольж, бохир ажлаа Ирак, Афганистан, Сири, Ливи, Йордан, Алжир, Йемен, Судан, Тунис зэрэг АНУ-ын цэргийн ажиллагаа явуулсан улс орнууд Африк болон Ойрхи дорнодод олон бий. Одоо харин Ази дахь исламын шашинтай үндэсний цөөнхийг хамгаалах гэнэ. 

Эх сурвалж: https://www.npr.org/2021/03/22/980090541/u-s-joins-eu-in-sanctions-against-china-over-treatment-of-uyghur-muslims

Таны сурталчилгаа