Саудын Араб болон Йемений хооронд тулаан үргэлжилж байгаа энэ цаг мөчид талууд галаа түр зогсоох санал дээр хэлэлцээр хийх хэмжээнд асуудал яригдаж байна. Магадгүй хоёр улсын дайны эцсийн цэг ч байж болох болзол, саналыг хүргүүлж байгаагаа Саудын Арабын тал мэдэгджээ. Санаа Олон улсын нисэх буудлыг дахин нээж талууд нэгэндээ хоол хүнсний болон тусламжийн гараа сунгах боломжтой нөхцлийг санал тавьсан байна. 2015 оны гуравдугаар сараас хойш зургаан жил дайны байдалтай байсаар ирсэн. Йемен дахь 2014 оны иргэний дайныг зогсоох талаар АНУ анх гаргаж, олон зуун мянган АНУ-ын цэрэг армийн бие бүрэлдэхүүн Йеменд хохирч байсан талаар Ж.Байдены засаг захиргаа мэдэгдсэн удаатай. Энэ нь Йемены дайны ард АНУ байсан байгаа байх ч болно гэдгийг баталж буй бас нэгэн баримт нотолгоо юм.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/03/22/saudi-arabia-proposes-ceasefire-in-yemen-as-war-rages-on.html