Багладешийн Рохинга цагаачид болон гэр оронгүй хүмүүсийн байрладаг хуаранд гал гарч их хэмжээний хохирол үүсээд байна. Эхний мэдээллээр 15 хүн амиа алдсан бол олон зуун хүн ор сураггүй алга болсон талаар эх сурвалж мэдээллээ. Мьянмараас зугтаасан иргэд Бангладешийн энэхүү хуаранд байж байсан юм. Эхний ээлжинд 400 гаруй хүн сураггүй байгаа бол тэдний тал нь амиа алдсан байх вий гэж айж байна. Ар гэрээ алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд их байна. Нөхцөл байдал яагаад үүссэн талаар албаныхан тодруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: https://www.wsj.com/articles/fire-in-rohingya-refugee-camp-leaves-hundreds-missing-11616521768