Райн Кажи нь манай дэлхийн хамгийн алдартай Youtube контент бүтээгчдийн нэг юм. Түүний үндсэн суваг буюу channel нь 29 сая дагагчтай бөгөөд тэд 9 настай Кажиг шинэ тоглоомоо задалж, тоглож, угсарч, бүтээлч зүйлүүд хийж байгааг үздэг байна.
Кажи болон түүний гэр бүлийнхний хувьд Youtube суваг дээрхи дагагчид нь олон сая долларын жилийн орлого бүрдүүлэгч болж чаджээ. Энэ жилээс Кажи нь Skechers USA Inc.-ын пүүз, спорт гутлыг өөрийн танилцуулдаг бүтээгдэхүүний цуглуулгад нэмсэн байна.
Кажигийн оролцоотой брэндинг хийдэг бүтээгдэхүүнүүд өнгөрсөн 2020 онд л гэхэд 250 сая долларын борлуулалт хийгдсэн хэмээн ойрын эх сурвалж нь мэдэгджээ.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Кажи нь дэлхийн Youtuber-уудаас хамгийн их орлоготой ажилласан болохыг Forbes-д ч бичсэн байна. Дашрамд хэлэхэд Райн Кажигийн үндсэн Youtube channel нь Ryan’s World юм. Та бүхэн зочлоод үзээрэй.
Бэлтгэсэн: Д.Жаргалсайхан