Цаг үеийн мэдээ

Хүнд хэцүү цаг мөчид ажлаа өгөх гэж байсан ХБНГУ-ын канцлер Ангела Маркел нөхцөл байдал тайван болтол ажлаа үргэлжүүлэхээр болсон билээ. Тэрээр улаан өндөгний баярын өмнө хүмүүсийн хөл хорионы асуудал дээр зөөлөн бодлого явуулах учиртайг онцолсон. Иргэд улаан өндөгний баяраар эцэг эх дээрээ очдог уламжлалтай. Гэвч уламжлал болсон баярын өдрүүдээр вакцинжуулах ажлыг үр дүнг бууруулж магадгүй учраас хатуу хөл хорио тогтоон хэсэгхэн тэвчиж, эрүүл мэндээ бодохыг уриалсан. Харин Христийн ардчилсан холбоо намын зүгээс халдварт өвчин хүн бүрийн хариуцлага болсон, тиймээс дор бүрнээ дасан зохицоод амьдрах л үлдлээ гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ирэх сарын 1-ээс 5-ний хооронд хатуу хөл хорио тогтоох гэж байсан болов ийнхүү шийдвэрийг "алдаатай" гэж үзэн цуцаллаа. 

 

Эх сурвалж: https://www.npr.org/sections/coronavirus-live-updates/2021/03/24/980869865/in-reversal-merkel-drops-plan-for-lockdown-in-germany-ahead-of-easter

Таны сурталчилгаа