ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн А.Навальны биеийн байдал тааруу байгаа талаар түүний өмгөөлөгч олон нийтэд хандаж мэдэгдсэн байна. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай батлан даалтад гаргах хэрэгтэй байгааг уламжилсан ч шүүхийн шийдвэр, шүүгчийн гаргасан тогтоол хүчин төгөлдөр байсаар байгаа бөгөөд ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг хариу тайлбар өгсөн байна. Түүний эрхийг хязгаарлаад гэрийн хорио, эрүүл мэндийн эмчилгээ үзүүлэх боломж бололцоо гаргах өгөх ёстой талаар эхнэр нь ч цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн аж. ОХУ-ын сөрөг хүчний тэргүүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ямар нэгэн байдлаар байлгах төлөвлөгөө байгаа талаар АНУ-ын зарим сайтууд таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: https://www.foxnews.com/world/putin-foe-navalny-bankroller-opposition-leader-future
Иргэн
2021-03-26
Дахиад л өөрийгөө хордуулжээ дэ