Цаг үеийн мэдээ

Этиоп улсын хойд нутгийн Тигрэй мужийн нутгуудаар цэрэг армийнхан болон хүчнийнхэн  хүчирхийлэл үйлдэж байгаа талаар тус улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын эмч нар өөрсдийн эх сурвалжаар дамжуулан НҮБ болон Африкийн холбоо, хүний эрхийг хамгаалах байгууллага зэрэгт мэдээлэл хүргэжээ. Зарим хот суурин газруудын хилийн бүсэд гадаадын ямар ч хүнийг оруулахгүй байгаа бөгөөд нутгийн иргэдтэй харилцаа холбоо тогтоож, ямар төрлийн хүчирхийлэл, хичнээн хүн амиа алдаж гэмтэж бэртсэн зэрэг нотлох баримтуудыг цуглуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын цэргүүд нөхцөл байдлыг хяналтандаа аваад байгаа ч сөрөг мэдээлэл их байгаа талаар францын эмч нар цохон тэмдэглэжээ. Газар зүйн байрлалын хувьд Ойрхи Дорнодоос газрын тос олборлох, барууны цэрэг армийг байрлуулах таатай газрын нэг юм. 

Эх сурвалж: https://www.cbsnews.com/news/ethiopia-tigray-news-executions-rape-war-atrocities-genocide/

Таны сурталчилгаа