БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо Японы хэвлэлийнхэнд болон эрх баригчдад сануулга өгсөн байна. Тайваны асуудлаар Япон хэтэрхий их хошуу дүрж, АНУ-тай холбоо сүлжээ тогтоож байр суурийг нь дэмжиж байгааг анхаарууллаа. Мэдээллийн үнэн бодит тэнцвэртэй байдал, нотлох баримттай зүйл нийтэлж олон нийтэд цацах ёстой гэдгийг ч санууллаа. Японы зүгээс БНХАУ-ын энэхүү сануулга, анхааруулгад хариу тайлбар өгөөгүй байна. Ямартай ч байдал хүндрэх эсэх нь эхний ээлжинд хэвлэл мэдээллийн салбараас эхлэх бололтой.
Эх сурвалж: https://www.newsweek.com/china-media-warns-japan-against-siding-us-over-taiwan-1580039